Saturday, April 19, 2025

“COVID-19”-ын судалгаануудыг эрчимжүүлж үр дүнг богино хугацаанд гаргахыг үүрэг болголоо

Date:

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ЭМЯ-ны удирдлагын багийн хамт Улсын онцгой комиссын шийдвэр, Эрүүл мэндийн сайдын 2020 оны 04 дүгээр 27-ны А/262 тоот тушаалын Шинэ короновируст халдвар (COVID-19)-ын судалгааг зохион байгуулж, удирдах ажлын хэсэг, судалгааны багийн төлөөлөлтэй уулзаж судалгааны ажлын явцтай танилцлаа. Дараах судалгаануудыг үр дүн болон явцын талаар судалгааны багийн удирдагч нар мэдээлэл хийлээ.

  • Судалгааны багийн удирдагч:Академич, АШУ-ны доктор профессор П.Нямдаваа; “Монгол илэрсэн SARS-CoV-2-ын омгуудын геномын бүтцийг тодорхойлж, молекул эпидмиологийн онцлогийг тогтоон, онош, тандалт, сэргийлэлтийн манай орны нөхцөлд тохирсон аргачлал зөвлөмж гаргах”
  • Судалгааны багийн удирдагч: АУ-ны доктор, дэд профессор Р.Оюунгэрэл “Манай улсад бүртгэгдсэн шинэ короновируст халдвар (COVID-19)-ийн эмнэлзүйн судалгаа” Судалгааны багийн удирдагч: ФУ-ны доктор Ц.Нямсүрэн “(COVID-19)-ийн халдварын үеийн эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ, эрсдэлийн харилцааг үнэлэх”
  • Судалгааны багийн удирдагч: АУ-ны доктор Д.Нарантуяа, Ж.Сувд нарын “Коронавируст халдварын талаарх хүн амын ойлголт, мэдлэг, дадал, хандлагыг тогтоох судалгаа” сэдэвт судалгааны ажлуудын явц, зарим судалгааны ажлын үр дүнтэй танилцлаа.

ЭМЯ-ны удирдлагын багт судалгааны явцын үр дүнг тогтмол мэдээлж байх, судалгаануудыг эрчимжүүлж үр дүнг богино хугацаанд гаргах, нийгмийн эрүүл мэнд болон эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай зөвлөмжийг тухай бүрт танилцуулж байхыг судалгааны багийн удирдагч нарт үүрэг болголоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...