Wednesday, April 9, 2025

Улаанбаатар-Баруун-Урт чиглэлд бага оврын онгоц нисгэнэ

Date:

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ өчигдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын удирдлагуудыг хүлээн авч уулзаж, Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын хэрэгжилтийн талаар санал солилцжээ. Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусган, боловсруулсан “Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөр” амжилттай хэрэгжиж байгаа талаар танилцуулсан байна

Тухайлбал “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд зарим аймгууд руу бага оврын онгоц нисгэхээр тусгагдсаны дагуу өнгөрөгч 2019 онд Сэлэнгэ аймаг, 2020 оны эхний хагас жилд Говь-Алтай аймгийн Алтай, Бугат сумд руу техникийн нислэгийг амжилттай гүйцэтгэсэн бол Засгийн газрын 2019 оны 283 дугаар тогтоолд заасны дагуу зарим чиглэлийн хуваарьт нислэгийг сэргээж, эхний ээлжинд Сүхбаатар аймгийн Баруун-Урт руу техникийн нислэг үйлдэхээр бэлтгэл ажлыг хангаад байгаа юм байна. Зарим аймаг руу хийх хуваарьт нислэгийн үйлчилгээг сэргээн тогтворжуулснаар иргэдийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн агаарын тээврийн үйлчилгээг үзүүлж, төрөөс үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, агаарын тээвэрлэгч эдийн засгийн үр ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм.

Дээрх хөтөлбөрийн хүрээнд цаашид Хэнтий аймгийн Дадал, Галшар, Биндэр, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Дорнод аймгийн Баяндун, Халхгол зэрэг сумдад бага оврын онгоц хөөрч, буух зурвас байгуулахаар ажиллаж байна. Эдгээр чиглэлд бага оврын онгоц нисгэснээр онцгой байдал, эрүүл мэндийн түргэн тусламж, ойн хортон шавжтай тэмцэх зэрэг олон талын ач холбогдолтой ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Нисгэгчийн дуу”-гаа тэр тэнгэрийн оронд дуулж яваа

“Нисгэгчийн дуу”, “Мичид шүргэх Алтай”, “Дайчин нөхрийн дуу”, “Нас...

“Эрдэнэс Тавантолгой” ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 4 дүгээр сарын 08-ны...

“Зөөлөн хот” фестиваль анх удаа болно

Хот төлөвлөлт, зохион байгуулалт болон Хотоо илүү сайхан болгоход...

Ачаалалтай уулзваруудыг дахин төлөвлөх, шинэчлэхэд ЖАЙКА-тай хамтран ажиллахаар санал солилцжээ

НИТХ-ын дарга А.Баяр, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд...