Friday, April 18, 2025

Сайншанд-Хамарын хийдийн замыг тодорхойгүй хугацаагаар хааж, түр зам гаргахаар болжээ

Date:

Дорноговь аймгийн Сайншанд суманд 2020 оны долоодугаар сарын 25, 26-ны өдрүүдэд орсон хүчтэй аадар борооны улмаас Сайншанд-Хамарын хийд чиглэлийн хатуу хучилттай авто замын зарим хэсэг сэтэрч, их хэмжээний эвдрэл үүссэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс газар дээр нь ажиллаж дараах шийдвэрийг гаргажээ. Үүнд:
1. Замыг засварлах зураг төсвийг яаралтай хийлгэж шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлүүлэх;
2. Дээрх чиглэлийн авто замын хөдөлгөөнийг хэвийн байдалд оруулах хүртэл тодорхойгүй хугацаагаар хязгаарлах;
3. Эвдрэл үүсэн зам болон тогтоол ус, шаварыг тойруулан шинээр түр зам гаргаж тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх;
Түр зам гаргахад шаардлагатай санхүүжилтийг аймгийн Эрсдэлийн сангаас шийдвэрлэн “Дорноговь-АЗЗА” ТӨХК-иар шуурхай гүйцэтгүүлэхээр боллоо.

Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Онцгой комиссоос иргэд, зорчигчдод хандан түр зам барих газарт лаг, шавар ихээр үүсч техник, тоног төхөөрөмж ажиллах боломж хязгаарлагдмал байгаа тул зам баригдаж дуусах хүртэлх хугацаанд Сайншанд-Хамарын хийд чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...