Японы мэргэжлийн сүмогийн долоодугаар сарын тэмцээн нагоя башёгийн зургаа дахь өдөр их аварга Хакүхо М.Даваажаргал маэгаширагийн гуравт эрэмбэлэгдсэн бөх Такарафүжигээр даваагаа ахиулав. Тэмцээнийг тэргүүлж явсан бөхчүүдийн гурав нь өнөөдөр өвдөг шороодсоноор Хакүхо их аварга 45 дахь түрүүгээ авах боломжоо нэг алхмаар ахиулж байгаа нь энэ юм. Их аваргаас гадна озэки Асанояма маэгширагийн хоёрт эрэмбэлэгдсэн Оношог давжээ. Сэкивакэ Митакэүми мөн нэг ч унаагүйгээр тэмцээнийг хошуучилж байгаа юм.
Монгол сүмоч Кирибаяма Б.Лхагвасүрэн өнөөдөр зүүн жигүүрийн озэки Такакейшог давснаар хоёр даваа, дөрвөн унаатай тэмцээнийг үргэлжлүүлж байна. Тамаваши Б.Мөнх-Оргил, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар өнөөдөр учраагаа тус тус өвдөг шороодуулснаар 5 даваа, нэг унаатайгаар башёг тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэж байна.
Жюүрёогийн гуравт эрэмбэлэгдсэн Азүмарү С.Тодбилэг өнөөдөр дээд зиндаанд дэвшин Нишикигиг давснаар дөрвөн даваа, хоёр унаатай башёг үргэлжлүүлж байна.