Saturday, November 23, 2024

“COVID-19”-ийн эсрэг COVAX вакцины талаар цахим хуралд оролцжээ

Date:

ДЭМБ-аас коронавирусийн эсрэг аюулгүй, үр дүнтэй эм, вакцин, оношлуур зэрэг эрүүл мэндийн шинэ технологийн туршилт судалгааг дэмжиж, цаашид дэлхийн улсуудад тэгш хүртээмжтэй байлгах үүднээс 2020 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр эм хэрэгслийн “Хүртээмж” гэсэн механизмыг бий болгосон. Уг механизмд улс орнуудын засгийн газраас гадна ДЭМБ, Билл болон Мелинда Гейтсийн сан, шинэ вакцины судалгаа хөгжүүлэлтийг санхүүжүүлэгч Эпидемийн бэлэн байдлын төлөөх түншлэл, Вакцин дархлаажуулалтын глобал альянс буюу GAVI, Глобал сан, Дэлхийн банк зэрэг олон улсын болон банк санхүүгийн байгууллагууд нэгдээд байгаа ажээ.
Дэлхийн хэмжээнд вакцины эрэлт ихсэж, нийлүүлэлт дутмаг байх, үнэ өсөх зэрэг нөхцөл байдал үүсэх тул манай улс “Хүртээмж” механизмд нэгдэн орох хүсэлтээ хүргүүлсэн байна.
Иймээс 2020 оны долоодугаар сарын 21-ний өдөр уг хөтөлбөрийн хүрээнд дэлхийн 111 орон оролцсон COVAX вакцины үйлдвэрлэл, хангалтын талаарх хуралд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргалаар ахлуулсан баг, ДЭМБ, НҮБ-ийн хүүхдийн сангийн мэргэжилтнүүд цахимаар холбогджээ. Хурлаар танилцуулсан мэдээллийн дагуу “Хүртээмж” хөтөлбөрийг хэрэгжүүлэх урьдчилсан төлөвлөгөөг боловсруулж ЭМЯ-ны удирдлагын зөвлөлд танилцуулахыг ХӨСҮТ-д үүрэг болгосон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...