Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шагайн харвааны төрөлд Монгол Улсын мэргэн Б.Амгаланбаяр ахлагчтай “Хан Хэнтий” баг түрүүлсэн юм. Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, БТСГ хамтран тус багийн хамт олныг өнөөдөр хүлээн авч хүндэтгэл үзүүлжээ.
Одоогоос 30 жилийн өмнө 1990 оны Үндэсний их баяр наадмын шагайн харвааны төрөлд Дамба ахлагчтай Хэнтий аймгийн баг түрүүлж байсан түүхтэй. Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар Хан Хэнтийн харваачид ийнхүү 30 жилийн өмнөх амжилтаа давтан нутаг орныхоо нэрийг өндөрт өргөсөн байна.