Sunday, November 24, 2024

Б.Хурцад 3 жил хорих ял оноожээ

Date:

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж өчигдөр орой эцсийн шийдвэрээ гаргажээ. Шүүхээс Б.Хурц нар нь хохирогч Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Б.Булган нарыг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн гэх гэм буруутайд тооцсон байна. Тиймээс Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, ТЕГ-ын ахлах мөрдөгч О.Бямбажав, гүйцэтгэх албаны ажилтан С.Баяр, Ж.Мөнхгал нарт 3 жил хорих ял, ШШГЕГ-ын хэлтсийн даргаар ажиллаж байсан хурандаа Ү.Отгонбаяр, О.Бямбажав нарт 2 жил хорих ял, ШШГЕГ-ын цагдан хорих төлөөлөгч Ү.Өлзийбаярт 1 жил хорих ял тус тус оноожээ. Харин ТЕГ-ын ахлах мөрдөгч О.Бархасбадь, цагдан хорих ангийн төлөөлөгч С.Эрдэнэбат нарыг цагаатгаж, шүүх хурлаас шууд суллажээ.

Хэргийг эргэн сануулахад, УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд асан С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэгт ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ болон хохирогчийн эхнэр Б.Булган нарыг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн, Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчсөн үндэслэлээр ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат тэргүүтэй есөн хүнд Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн юм. Уг хэргийн шүүх хурлыг Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал, Ш.Гандансүрэн, Ю.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй хэлэлцсэн байна. Шүүх хуралд хохирогч Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Б.Булган нар оролцож, шүүгдэгчдийн гэм буруугийн талаар үг хэлжээ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээвэл Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар суллагдах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...