Зураг дээр Тэрүнофүжи 2015 оны гуравдугаар сард сэкивакэ цолтой барилдаж, 13 дахь өдрийн барилдаанд их аварга Хакүхог давж буй нь.
Японы мэргэжлийн сүмогийн долоодугаар сарын барилдаан нагоя башёгийн дөрөв дэх өдрийн барилдаан их аварга Хакүхо М.Даваажаргалын ялалтаар өндөрлөлөө. Тэрбээр өнөөдөр маэгаширагийн хоёр дахь бөх Таканошогоор даваагаа ахиулж өвдөг шороодолгүй башёг тэргүүлж байна. Түүнчлэн шинэ озэки Асанояма өнөөдөр давснаар мөн дөрвөн даваатайгаар тэмцээнийг хошуучлагчдын эгнээнд үлджээ.
Сэкивакэ Митакэүми мөн дөрөв дэх даваагаа авсан бол маэгашира цолтнуудаас Мёогирюү, Котошохо, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар өвдөг шороодолгүй тэмцээнийг үргэлжлүүлж байна. Тэрүнофүжи өнөөдөр нутаг нэгт бөх Чиёошима Г.Мөнхсайханаар даваагаа ахиулжээ.