Friday, April 18, 2025

Хөвсгөл нуур руу амралтын газрын бохир асгаагүй болохыг тогтоожээ

Date:

Хөвсгөл нуурт нэр бүхий амралтын газар бохироо цутгаж байна гэх тайлбартай зураг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Уг мэдээллийн дагуу холбогдох байгууллагууд ажиллан, уулын үер бууж нуур руу орж байгааг тогтоосон байна. Мөн булингар бохирдлыг тодорхойлж, нуурын уснаас дээж аван шинжлэхэд бохирдол илрээгүй гэх дүгнэлт гарчээ. Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам албан ёсны цахим хуудсаараа мэдээлсэн байна.

Тодруулбал, Хөвсгөл нуурын эрэгт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий амралтын газар нуурын ус руу бохироо цутгаж байна гэх тайлбартай зураг олон нийтийн сүлжээнд анх цацагдсан. Уг мэдээллийн дагуу Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалтын газрын хамгаалалтын захиргаа, Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргаа, Экологийн асуудал хариуцсан байцаагч, Хөвсгөл аймгийн онцгой байдлын газар, Хөвсгөл УЦУОШТ-ийн байгууллагуудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг газар дээр нь ажиллан уулын үер бууж, нуур руу орж байгааг тогтоосон юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...