БНХАУ-д өнөөдөр их, дээд сургуулиудын элсэлтийн шалгалт эхэлж байгаа юм байна. Энэ жил тус улсын хэмжээнд 10 сая 700 мянган сурагч төгсөж, их, дээд сургуульд элсэн орохоор шалгалт өгч байгаа гэнэ. БНХАУ-ын “COVID-19” цар тахал дэгдсэнээс хойших олон нийтийг хамарсан хамгийн том арга хэмжээ энэ болж байгаа ажээ. Өмнөд хөршийн элсэлтийн шалгалтын сонин хачнаас БНХАУ-ын нийслэл Бээжин хотод ажиллаж, амьдарч буй сэтгүүлч Б.Занданхүүгийн бэлтгэсэн влогийг толилуулж байна.