Монголын эзэнт гүрний үеийн археологийн судалгааг тэлэх, төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлын хүрээнд ШУА-ийн Археологийн хүрээлэн нийслэл орчмын археологийн томоохон дурсгалуудын түүхэн ач холбогдлыг газар дээр нь танилцуулж, дурсгалын хадгалалт хамгаалалт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцжээ.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Археологийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд проф. Г.Эрэгзэн, салбарын эрхлэгч, доктор, дэд проф. Б.Цогтбаатар, эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Н.Эрдэнэ-Очир, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат, Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ, Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн захирал М.Батбаяр болон тус хүрээлэнгийн ажилчид зэрэг 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажилласан байна.
Ажлын хэсэг Их Тэнгэрийн амны хадны зураг, Туулын Хар Түнийн ордны туурь, Ар Гүнтийн дөрвөлжин булшны цогцолбор, Бэлхийн амны Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгал, Түрэгийн мэргэн сайд Тоньюкукийн тахилын онгон зэрэг дурсгалт газруудтай танилцжээ.
Нийслэл орчмын археологийн дурсгалуудын хадгалалт, хамгаалалтын талаар санал солилцжээ
Date: