Sunday, November 24, 2024

“Монголын нууц товчоо”-ны цэцэрлэг байгуулахаар төлөвлөсөн газарт орон сууцны барилга барихаар болжээ

Date:

Сүхбаатар дүүргийн нутаг долоодугаар хорооны нутаг дэвсгэрт Үндэсний номын сангийн өргөтгөл, шинэ барилга баригдаж буй. Гэтэл уг барилгаас 10 метр зайд, байгалийн гэрэл, нарыг хааж 16 давхар орон сууцны барилга баригдаж эхэлжээ. Анх барилгын ажил эхлэхдээ зөвшөөрөлгүй байсан энэ барилга сонгуулийн үеэр албан ёсны зөвшөөрлөө авсан байна. Ийнхүү уг орон сууцны барилга баригдах нь тодорхой болжээ. Барилгын норм, стандарт, дүрэм, журмыг зөрчсөн энэхүү орон сууцны барилгыг бариулахгүй байх талаар Үндэсний номын сангийнхан тэмцэж байгаа ажээ. Тэд номын сангийн олон улсын стандарт, мөрдөх дүрэм журамын баримтлахыг шаарсан эсэргүүцлээ холбогдох мэргэжлийн байгууллагуудад явуулж байсан ч ийнхүү хүчин мөхөсдлөө гэдгээ хэлж байна. Уг орон сууцны барилгын шав тавьсан газарт “Монголын нууц товчоо”-ны цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж, төрийн шагналт зураач Ш.Тэнгисболдод захиалж бүтээлгэсэн “Монголын нууц товчоо”-ны хөшөөг босгохоор болоод байсан ажээ.

Үндэсний номын сангийн шинэ барилгын загвар

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...