Sunday, November 24, 2024

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг УИХ-д өргөн мэдүүлэх гэж байна

Date:

Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу долоодугаар сарын 2-ны өдөр Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаарх саналаа холбогдох хуулийн төслүүдийн хамт Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн билээ. Үндсэн хуулийн 39.3-т “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ” хэмээн заасан байдаг.

Энэ дагуу Монгол Улсын Ерөнхий сайдаас Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр хүргүүлсэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд яг одоо өргөн мэдүүлэх гэж байна. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгч УИХ-д өргөн мэдүүлснээр өнөөдөр 15:00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлыг хэлэлцэн, үргэлжлүүлэн 16:00 цагаас нэгдсэн чуулган хуралдах ажээ. 

Ийнхүү Засгийн газар хэдэн яамтай байх нь өнөөдөр тодорхой болох юм байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...