Saturday, November 23, 2024

Зам, тээврийн салбарынхан түрээсийн орон сууцанд хамрагдах батламжаа гардан авлаа

Date:

Дэлхий дахинд тархсан Covid-19 цар тахлын онцгой эрсдэлтэй нөхцөлд мэргэжлийн ур чадвараа дайчлан, өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан зам, тээврийн салбарын албан хаагчдад “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах батламжийг Шадар сайд Ө.Энхтүвшин болон Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, МИАТ ТӨХК-ийн захирал Д.Баттөр нар гардууллаа.

Эдгээр албан хаагчдын тухайд анхны захиалгат зорчигчийн болон ачаа тээврийн нислэгт үүрэг гүйцэтгэсэн, тусгаарлах байранд ажилласан, автотээврийн хяналт, зохицуулалт, тээвэрлэлт хийсэн, зорчигчийн галт тэргэнд томилогдон зорчигчдод тандалт, үзлэг явуулсан зэрэг МИАТ ТӨХК, АТҮТ ТӨҮГ-ын болон зорчигчийн галт тэрэгний үйлчлэгч, автотээврийн жолооч нар багтаж байна.

Тухайлбал, энэ өдөр түрээсийн орон сууцны батламжаа хүлээн авсан МИАТ ТӨХК-ийн албан хаагчид нь бүгд салбартаа 20-иос дээш жил ажилласан бөгөөд халдварын голомт Ухань хот руу хийсэн анхны тусгай нислэгт үүрэг гүйцэтгэсэн ахлах үйлчлэгч нар байгаа юм.

Монгол Улс одоогоор дэлхийн 30 гаруй орноос агаар, авто зам, төмөр замын хилийн боомтуудаар нийт 11428 иргэнээ татан авсан бөгөөд ойрын хугацаанд Сөүл, Токио, Сидней, Стамбул зэрэг хотууд руу тусгай нислэг үйлдэхээр төлөвлөж байна.

Монгол Улсын иргэдээ татан авчрах онцгой нөхцөлд тээврийн бүх чиглэлд үүрэг гүйцэтгэж буй зам, тээврийн салбарын төрийн болон төрийн үйлчилгээний нийт албан хаагчдадаа Монгол Улсын Шадар сайд баяр хүргэж амжилт хүслээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...