Sunday, November 24, 2024

МАН-ын Бага хурлаас У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ

Date:

МАН-ын VII Бага хурал товлосон нэг асуудлаа хэлэлцэж өндөрлөлөө. Бага хурлын гишүүд Ерөнхий сайдад МАН-ын дарга У.Хүрэлсүхийг 100 хувийн саналаар нэр дэвшүүлжээ. Бага хурал нь 369 гишүүнтэй. Үүнээс 189 нь хуралдаа биечлэн оролцож, 97 нь хөдөө орон нутгаас цахмаар оролцож 87.5 хувийн ирцтэйгээр хуралдсан юм. Бага хурлыг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нар удирдан явууллаа.

МАН-ын дарга У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар үргэлжлүүлэн ажиллуулахаар нэр дэвшүүлсэнтэй холбогдуулан түүний намтрыг танилцуулъя

Боловсрол:

  • 1985 онд Нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургууль
  • 1989 онд Батлан хамгаалахын их сургуулийг улс төрийн курс,
  • 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр,
  • 2000 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал:

  • 1989-1990 онд Монголын ардын армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч
  • 1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан
  • 1994-1996 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд зөвлөх
  • 1996-1997 онд МАХН-ын Залуучууд хөгжил төвийн ерөнхий захирал
  • 1997-1999 онд Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны ерөнхийлөгч
  • 1999-2000 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд нийгмийн бодлогын зөвлөх
  •  2000-2005 онд Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны ерөнхийлөгч
  •  2000-2007 онд МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн
  •  2000-2004 онд УИХ-ын гишүүн
  •  2004-2008 онд УИХ-ын гишүүн
  •  2004-2006 онд Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд.
  •  2006-2008 онд Мэргэжлийн Хяналтын асуудал эрхэлсэн сайд
  •  2007 оноос Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч
  •  2008 –2012 онд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга
  •  2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон
  •  2014-2015 Шадар сайд
  •  2016-2017 онд Шадар сайд
  • 2017 оноос Монгол Улсын Ерөнхий сайд 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...