Monday, April 14, 2025

2020 онд дуусч буй болон цуцлагдсан ТВ цувралууд

Date:

Олон томоохон телевизийн шоу хөтөлбөрүүд 2020 онд дуусахаар болжээ. NBC-ийн “The Good Place”, PopTV-ийн “Schitt’s Creek” нар энэ жил дуусч байгаа бол Showtime-ийн “Ray Donovan”,Hulu-ийн “Harlots” гэх цувралууд сүүлийн улирлаа цацсаныхаа дараа цуцалж буйгаа мэдэгдсэн юм.

“Turn Up Charlie” (1 улирал) — March 15, 2019

Өнгөрсөн оны гуравдугаар сард эхэлсэн уг цуврал нь ийнхүү ганц улирлаар өндөрлөж буйг Netflix мэдэгдлээ.

“Harlots” (3 улирал) — July 10, 2019

Гуравдах улирал цацагдсаны дараахан буюу зургаадугаар сарын 10-нд The Hollywood Reporter уг цуврал энэ хүрээд дуусч байгааг зарлалаа.

“Insatiable” (2 улирал) — October 11, 2019

Олны шүүмжлэлийг нилээдгүй хүртсэн энэхүү цуврал ч мөн дуусч байна.

“Reprisal” (1 улирал) — December 6, 2019

“Энэ цувралын эхний бөгөөд сүүлийн улирал нь энэ байх болно” хэмээн Hulu энэ сарын эхээр мэдэгдсэн.

“Spinning Out” (1 улирал) — January 1, 2020

Netflix-ийн Spinning Out өнгөрсөн нэгдүгээр сард нээлтээ хийсэн ба бусад томоохон цувралуудын адилаар ийнхүү төгсөж байна.

“Ray Donovan” (7 улирал) — January 19, 2020

Нийт 7 улирлын дараагаар уг цуврал ийнхүү дүүсч байна. Дөрөвдүгээр сарын эхээр Showtime-с дахин улирал байхгүйг мэдэгдсэн билээ.

Та үргэлжлүүлэн цуцлагдсан цувралуудын жагсаалтыг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.

Эх сурвалж: Insider

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Нийслэлд хэрэгжих мега төслүүдийг эрэмбэлж, тулгамдсан асуудлуудад шийдэл гаргажээ

Ерөнхий сайдын дэргэд байгуулсан Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг...

ИЗНН-ын Эмэгтэйчүүдийн холбооны дарга эмэгтэй гишүүдийнхээ өмнөөс уучлал хүслээ

Нийт иргэд, дэмжигчдээсээ УУЧЛАЛ ХҮСЬЕ... Иргэний Зориг Ногоон Намын...

Нийслэлд хэрэгжих томоохон төслүүдийг эрэмбэлж, хөрөнгө оруулалтыг нь тодорхой болгожээ

Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий Ерөнхий...

Хотхон, хорооллууд дунд сургууль, цэцэрлэг барих концепцийг Шуурхай штабын хуралдаанд танилцууллаа

Засгийн газар 2026 оныг Боловсролын жил болгон зарласан. Боловсролын үйлчилгээний чанар, хүртээмж, багшлах...