Saturday, November 21, 2026

“Ур чадвар–Миний ирээдүй” мэргэжил, ур чадварын фестиваль “Улаанбаатар” зочид буудалд болж байна

Date:

Монгол Улсын ирээдүйг бүтээх өнөөгийн залуус, хүүхдүүд мэргэжлээ хэрхэн сонгох вэ, ямар ажил мэргэжил эзэмших вэ гэсэн асуултын өмнө явна. Тэгвэл тэдэнд тус дэм болох, чиглүүлэх, зөвлөгөө өгөх нэгэн өдөрлөг өнөөдөр зохион байгуулагдаж байна.

Тодруулбал, “Ур чадвар–Миний ирээдүй” мэргэжил, ур чадварын фестиваль 2026 оны 11 дүгээр сарын 7-ны бямба гараг буюу өнөөдөр “Улаанбаатар” зочид буудлын их танхимд зохион байгуулагдаж байна. Энэхүү арга хэмжээ оройн 17.00 цаг хүртэл үргэлжилнэ. Эцэг, эх та бүхэн үр хүүхдийнхээ юу сонирхож буйг мэдэж, цаашид хэрхэн мэргэшсэн болгохыг эндээс олж авч болох боломж бүрдээд байгааг дуулгая. Боломжийг бодит байдалд авчрах алтан боломж уг өдөрлөгт очсоноор бүрдэх юм.

Учир нь, өдөрлөгийг ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ) болон Австрали Улсын Гадаад хэрэг, худалдааны яам (DFAT)-ны хамтарсан санхүүжилтээр Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ээс Монгол Улсын Боловсролын яамтай хамтран хэрэгжүүлж буй “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт II” (cTVET II) төслийн нэгжээс санаачлан зохион байгуулж байгаа юм. Иймд та бүхэн өдөрлөгт зочлон ирж сонирхсон мэдээллээ авч, ирээдүйн мэргэжлээ сонгоорой.

Өдөрлөгөөр хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа мэргэжлүүд, шинэ технологи, ногоон шилжилт болон ажил олгогчдын хэрэгцээ шаардлагыг танилцуулж байгаа тул ерөнхий боловсролын сургуулийн 9–12 дугаар ангийн сурагчдад ирээдүйд хэн болох, ямар мэргэжилтэй эзэмшиж, өөрсдийнхөө маргаашийг бүтээхийг зааж зөвлөх юм. Тиймээс эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд болон ажил олгогчид фестивалтьд оролцож, нэг дор цуглацгааж байна.

Та бүхэн өдөрлөг, арга хэмжээ дуусахааас өмнө хүрэлцэн ирж, маргаашийн ирээдүйгээ бүтээх ажил мэргэжлээ олж, танин, хэрэгтэй мэдээллээ мэргэжлийн хүмүүсээс авах боломжтой. Ирээдүйгээ бүтээхийн төлөө “Ур чадвар–Миний ирээдүй” мэргэжил, ур чадварын фестиваль болж буй “Улаанбаатар” зочид буудлыг зориорой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас нь...

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн тэргүүн рүү чиглэсэн...

Хөрөнгө хураах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд хийсэн...

Эгийн голын УЦС төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьчилсан дүгнэлт гарчээ

Монгол, Оросын эрдэмтдийн хамтарсан судалгаагаар Эгийн голын усан цахилгаан...