Wednesday, July 8, 2026

ОХУ түлшний хямралын улмаас дизель түлшний экспортыг бүрэн хориглох асуудлыг авч хэлэлцэж байна

Date:

ОХУ-д түлшний хямралтай тэмцэхийн тулд дизель түлшний экспортыг хориглох асуудлыг Засгийн газар авч хэлэлцэж байгаа гэж ОХУ-ын Шадар сайд Александр Новак Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах үеэрээ мэдэгджээ. Тэрбээр нөхцөл байдлыг “амаргүй, гэхдээ хянаж болохоор” хэмээн үнэлсэн байна.

ОХУ-ын төв хэсэг дэх хэд хэдэн томоохон газрын тос боловсруулах үйлдвэрт Украины тал дроноор цуврал цохилт өгсний улмаас энэ сард бензин үйлдвэрлэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25 хувиар буурч, хомстол үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Улмаар ОХУ-ын олон бүс нутагт бензин, дизель түлшний борлуулалтыг хязгаарласан бол Крымд хувь хүмүүст түлш худалдаалахыг бүрэн зогсоожээ. Сүүлийн өдрүүдэд түлшний худалдаанд хязгаар тогтоосон бүс нутгийн эрх баригчид түлшний нөөц хангалалттай, хэт их эрэлт болон зориудын хомстол үүсгэхгүйн тулд хязгаарлалт тогтоосон гэж мэдэгдэж байгаа аж.

Эх сурвалж: ВВС, Reuters

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Үндэсний их баяр наадмын өсвөрийн харвааны шилдгүүд тодорлоо

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа 07-р сарын...

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа эхэллээ

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820...

Үзэмчин өвөө, зээ охин, морь гурав

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Баруун үзэмчин хошууны Гэгээрэл...