Saturday, August 22, 2026

Нийслэлд шинээр газар олгох асуудлыг түр хугацаагаар зогсоожээ

Date:

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилт 2028 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болно.  Хууль 2002 онд батлагдсанаас хойш нийт 213.579 иргэнд 11.396 га газрыг өмчлүүлсэн байна. Энэ нь нийслэлийн нийт иргэний 12 хувь нь 0.07 га газраа өмчилж авсан гэсэн үг. Одоогоор нийслэлийн иргэнд шинээр газар олгох ажлыг түр хугацаагаар зогсоогоод байгаа юм.

Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар “Нийслэлийн 9 дүүргийн газрын алба иргэдээс цахимаар өргөдлийг нь авч эхэлсэн. Одоогоор 161.470 хүсэлт ирсэн байна. 825 өргөдлийг тодорхой шалтгаанаар буцаасан. Газар олгох асуудлыг УИХ-аар “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” батлагдах хүртэл түр зогсоосон. Энэ төлөвлөгөө батлагдсаны дараа дүүрэг бүр дээр нөөц газарт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийж батална. Газрын тухай хуульд дээрх төлөвлөгөөг үндэслэж байж газар олгоно гээд заачихсан. Тус хуульд 2023 онд оруулсан өөрчлөлтөөр газар олгох эрхтэй ганцхан субъект нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч байгаа” гэсэн хариулт өгөв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“CATL” компанид ногоон технологийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

 “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...