Wednesday, July 8, 2026

Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх ерөнхий хяналтын сонсгол болж байна

Date:


“Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх” сэдвээр ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр эхэллээ. Хоёр өдөр зохион байгуулагдах энэхүү сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ даргалж байна.

Малчны тухай хууль 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Уг хуульд малчдаа дэмжих олон бодлого, зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхээр хуульчилсан хэдий ч хэрэгжилт хангалтгүй байгаа учраас ийнхүү ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулж байгаа юм.

Сонсголд иргэд, тэр дундаа малчид идэвхтэй оролцож, биечлэн оролцоогүй нь асуулт, саналаа цахимаар ирүүлэх боломжтой. Хуулийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй төрийн байгууллага, холбогдох албан тушаалтнууд хоёр өдөр үргэлжлэх сонсголын үеэр тодорхой хариулт, мэдээлэл, тайлбарыг өгч байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Үндэсний их баяр наадмын өсвөрийн харвааны шилдгүүд тодорлоо

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа 07-р сарын...

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа эхэллээ

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820...

Үзэмчин өвөө, зээ охин, морь гурав

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Баруун үзэмчин хошууны Гэгээрэл...