Tuesday, June 23, 2026

Нийт нутгийн 10 гаруй хувьд бэлчээрийн ургамал, газрын гарц муу байна

Date:

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсээс гаргасан хөдөө аж ахуйн 10 хоногийн цаг уурын тоймыг хүргэж байна. Тоймд дурдсанаар, бэлчээрийн ургамлын ургалт 6 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 50 орчим хувьд сайн, 40 орчим хувьд дунд, 10 гаруй хувьд муу байна. Үүнд:

Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Баян-Өлгийн зарим, Ховд, Завхан, Говь-Алтай, Төв, Өмнөговийн цөөн сумдын нутгаар муу, Дорнод, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэрийн нийт, Увс, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Нийслэл, Хэнтий, Сүхбаатар, Дорноговийн ихэнх, Булган, Говь-Алтай, Баян-Өлгийн зарим, Ховд, Архангай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн цөөн сумдын нутгаар сайн, бусад нутгаар дунд зэрэг байна.

МАА-н үйлдвэрлэлд цагаан идээ боловсруулах, хонины ноос хяргах, мал хөнгөлөх, бод мал төллүүлэх ажил явагдаж байна. Харин газар тариалангийн үйлдвэрлэлд Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Увс аймгуудаар усалгаа хийх, зэрлэг зулгаах, хор цацах ажлууд хийгдэж байна.

Цаг агаарын нөхцөлийн онцлог

  • Өнгөрсөн арав хоногт агаарын температур төв, зүүн болон говийн аймгуудын ихэнх нутгаар дунджаас 4.4…1.1 градусаар хүйтэн, Ховд, Говь-Алтайн ихэнх хэсгээр дунджаас 1.1…3.8 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байв. Хур тунадасны хувьд төвийн аймгуудын нийт, зүүн болон говийн аймгуудын ихэнх, баруун аймгуудын цөөн сумдын нутгаар дунджаас ахиу, баруун аймгуудын ихэнх, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын зарим нутгаар олон жилийн дунджийн орчим бусад нутгаар дунджаас бага хур тунадас орсон байна. Сэлэнгийн Ерөөд хамгийн их буюу 73 мм хур тунадас орсон байна.   
  • Салхины хурд тал хээр болон говийн нутгаар 20-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Өмнөговийн Цогт-Овоо, Дундговийн Сайнцагаан, Луус, Гурвансайханд 28 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
  • Арав хоногийн сүүлийн хагаст Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Булган, Сэлэнгэ, Улаанбаатар, Төв, Хэнтий аймгуудын нутгаар нойтон цас орсон байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Засгийн газрын өр зээлжих зэрэглэлд сөрөг нөлөөлөл үзүүлэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ

Төсвийн тогтвортой байдлын зөвлөл Монгол Улсын 2025 оны нэгдсэн...

Төрийн тахилгат Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих ёслол өргөн дэлгэр болж байна

Монгол түмний гал голомт, төрт ёсны эрхэм шүтээн болсон...

Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх ерөнхий хяналтын сонсгол болж байна

“Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг...

УИХ-ын асуулгын цагаар “Нийгмийн халамж уу, нийтийн халамж уу?” сэдвээр мэтгэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд цаг үеийн асуудлаар...