Tuesday, April 15, 2025

ОХУ-ын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохоо мэдэгджээ

Date:

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Засгийн газар нь бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байгааг мэдэгджээ. Ерөнхийлөгч Владимир Путин Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай санал гаргасантай холбогдуулан ийнхүү танхимаараа огцрох өргөдөл өгөх болсон хэмээн мэдэгдсэн байна.

Энэ талаараа Д.Медведев “Эдгээр өөрчлөлтийг хэзээ нэгэн цагт батлах нь зайлшгүй бөгөөд зөвхөн Үндсэн хуулийн хэд хэдэн зүйл төдийгүй эрх мэдэл, гүйцэтгэх засаглал, хууль тогтоомжийн тэнцвэрт байдалд томоохон өөрчлөлт оруулах болно. Энэ үүднээс бид ОХУ-ын засгийн газрын хувьд Ерөнхийлөгчид шаардлагатай шийдвэрийг гаргах боломжийг олгох нь зүйтэй гэж үзэж байгаа. Ийм нөхцөлд, ОХУ-ын Үндсэн хуулийн 117-д заасны дагуу ОХУ-ын Засгийн газар одоогийн бүрэлдэхүүндээ зөв гэж үзэж байна” гэж мэдэгджээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Дмитрий Медведевийн хийж хэрэгжүүлсэн бүхэнд нь талархал илэрхийлсэн байна. Яг одоо Засгийн газрын ордонд Владимир Путин Медведевийн танхимын гишүүдтэй уулзалт хийж байгаа юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Морин хуур үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгоно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж,...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...

Тусгай замын автобус төслийн судалгааны ажил 60 орчим хувьтай байна

Нийслэлийг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд тусгай замын автобусны...