Sunday, May 24, 2026

Филиппинд эрчим хүчний салбартаа онц байдал зарлалаа

Date:

Ойрх Дорнод дахь сөргөлдөөний улмаас эрчим хүчний салбарт онц байдал зарлаж байгаагаа Филиппиний Ерөнхийлөгч бага Фердинанд Маркос мэдэгджээ.

Ойрх Дорнод дахь сөргөлдөөн Филиппиний эрчим хүчний хангамжид аюул заналхийлж байна гэж Ерөнхийлөгч Фердинад Маркос онцолсон байна.

Түүнчлэн түлш, хүнс, эм бэлдмэл зэрэг нэн хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг хангах, хуваарилах, нийтийн үйлчилгээ, тээвэр, эрүүл мэндийн системийн амин чухал объектын тасралтгүй ажиллагааг хангах хороог Филиппиний Ерөнхийлөгчийн зарлигаар байгуулахаар болжээ.

Филиппин улс газрын тосны хэрэгцээнийхээ 98 хувийг Персийн булангаас импортолдог. Тиймээс Ойрх Дорнодод сөргөлдөөн гарсны дараа тус улсад бензин болон дизель түлшний үнэ хоёр дахин нэмэгджээ.

Эх сурвалж: Euronews

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...

Мэргэжлийн холбоо, үйлдвэрлэгчид хамтарч 5 аймагт арьс, шир бэлтгэн нийлүүлэх тогтолцоог эхлүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Монголын...

Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улаанбаатар хотноо анх удаа...