Sunday, May 24, 2026

XIV Лео Ромын пап лам, Ватиканы төрийн тэргүүнээр сонгогдлоо

Date:

Конклав буюу кардиналуудын чуулганы эхний санал хураалтаар шинэ Пап лам сонгогдоогүйг илтгэж Сикстиний сүмийн яндангаас өтгөн хар утаа гарсан юм. Ватиканы Сикстин сүмд гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдсан 133 кардинал хуралдаж, нууц санал хураалтаар дараагийн Пап ламыг сонгодог. Тэгвэл хурлын хоёр дахь өдөр Кардинал Роберт Франсис Превост (Robert Francis Prevost) Католик сүмийн 267 дахь тэргүүн болон Ватикан хот улсын төрийн тэргүүнээр сонгогдлоо.

Тэрбээр ийнхүү Ромын папын суудал заларч, Лео XIV хэмээн нэрлэгдэх болж байна. Вилланова их сургуулийн төгсөгч Лео XIV нь АНУ-аас сонгогдсон анхны Ромын пап болж буй бөгөөд мөн анхны Августин лам хувраг юм. 69 настай Лео нь Чикаго хотоос гаралтай бөгөөд карьерынхаа ихэнх хугацааг Өмнөд Америкт номлогчоор ажиллаж өнгөрүүлсэн, АНУ, Перугийн давхар иргэншилтэй юм байна.

Лео XIV пап ламын хувиар анхны үгээ Гэгээн Петрийн сүмийн тагтан дээрээс олон арван мянган хүний өмнө айлджээ. Тэрбээр даян дэлхийд энх тайвныг уриалж, талийгаач Пап лам Францискт хүндэтгэл үзүүлжээ.

Шинээр сонгогдсон Пап ламд дэлхийн удирдагчид баяр хүргэсэн бөгөөд тэд олон улсын энх тайван, хамтын ажиллагааны асуудлаар хамба ламтай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү түүхэн сонгон шалгаруулалтыг тус улсын хувьд нэр төрийн хэрэг хэмээн онцолсон байна.

Гэрэл зургийн эх сурвалж: Francesco Sforza/Vatican Media

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Украины дроны халдлагын улмаас “Лукойл”-ын хүчин чадал хоёр дахин буурчээ

Тавдугаар сарын 20-нд шилжих шөнө Украины Зэвсэгт хүчин Нижегород...

“Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална

Засгийн газраас “Атар-IV” аяны хүрээнд бэлчээрийн мал аж ахуйн...

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...