Wednesday, June 11, 2025

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ

Date:

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.5 их наядын цэвэр ашигтай ажиллажээ. Тус компани 30.4 сая тонн нүүрс олборлож, 29.6 сая тонн нүүрсний борлуулалт хийж, 3 тэрбум ам.долларын буюу 10.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан байна. Нийт 3.5 их наяд төгрөгийг улсын төсөвт татвар хэлбэрээр төвлөрүүлжээ. Ийнхүү өндөр үр ашигтай ажилласнаар нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах боломж бүрдсэн.

2024 оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэнд 350 мянган төгрөгийн ногдол ашгийг гурав хуваан олгох шийдвэрийг компанийн Төлөөлөн удирдах зөвлөл гаргасан. Тус шийдвэрийн дагуу 2024 оны 12 дугаар сард 1072 хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 121,500 төгрөг олгосон. Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хуралдаан 2025 оны хоёрдугаар сарын 19-нд болж, 1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл 100.000 төгрөгийг хоёрдугаар сарын 28-нд, үлдсэн 90.000 гаруй  төгрөгийг ирэх дөрөвдүгээр сард иргэдийн дансанд шилжүүлэх шийдвэр гаргасан юм.

Монгол түмний уламжлалт Сар шинийн баярыг угтаж “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны ногдол ашгаа нийт хувьцаа зэмшигчдэдээ өнөөдрөөс олгож эхэллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монголын буриадын төв холбооноос рэппер 113-т мэдэгдэл хүргүүлжээ

Төв цэнгэлдэх хүрээлэнд 2025 оны тавдугаар сарын 31-ний өдөр...

УГЗ, доктор Ж.Энэбиш өөрийн судалгааны ном, бүтээлийн өвийг Архивын ерөнхий газрын сан хөмрөгт хүлээлгэн өгчээ

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжим судлаач, доктор, профессор...

МАН-ын Бага хурлаас Ерөнхий сайдад Г.Занданшатарыг дэвшүүллээ

МАН-ын Бага хурал өнөөдөх хуралдаж Ерөнхий сайдад нэр дэвшигчээ...

Монгол Улсын нутаг дэвсгэрээс анх удаа мөнгөн гэрэгэ олджээ

Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Улаан даваа хэмээх газраас...