Monday, July 27, 2026

АНУ-д хэт хүйтэрсний улмаас 10 мянга гаруй нислэг цуцлагджээ

Date:

CNN агентлагийн мэдээлснээр, АНУ-д хэт хүйтэрсний улмаас 15 хүн амиа алджээ. Тодруулбал, Охайо мужид цаг агаарын эрс тэс уур амьсгалын улмаас авто машины ослоор дөрвөн хүн, Канзас мужид гурав, Висконсин мужид нэг, Кентакки мужид гурван хүн нас баржээ. Түүнчлэн шуурганд дайрагдаж Теннесси, Миссури мужуудад тус бүр нэг хүн, Нью-Йорк мужид хоёр хүн нас барсан байна.

АНУ-ын цахилгаан эрчим хүчний хяналтын PowerOutage.us веб сайтын мэдээлснээр, Америкийн зүүн бүсийн цагаар 24-ний өдрийн 7 цаг 50 минутад, 1.6 сая гаруй хэрэглэгчийн цахилгаан хангамж тасалджээ. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр, 24-нд АНУ-ын төв, баруун болон зүүн хойд нутгийн ихэнх хэсэгт цагт 30-50 миль хүчтэй салхи шуурч, олон зуун хэрэглэгчийн эрчим хүчний хангамж тасалджээ. Мөн АНУ-ын хэмжээнд нийт 10 мянга гаруй онгоцны нислэг цуцлагдсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Дүрвэгсэд…

…Бороо орсон газар байна уу гэж сураглаж нүүдэг болсон....

Айраг хэрэглэхдээ юуг анхаарах вэ?

Зуны улиралд айраг нь монголчуудын хамгийн өргөн хэрэглэдэг уламжлалт...

Гал зогсоох тухай АНУ-ын саналыг Иран хүлээж авсангүй

АНУ гал зогсоохыг тухай саналаа Ирак улсын Ерөнхий сайд...

Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төмөр замаар хоёр...