Sunday, October 11, 2026

Бага насны хүүхдүүд томуу, томуу төст өвчнөөр өвдөх нь их байна

Date:

Нийслэлд бага насны хүүхдүдийн дунд томуу, томуу төст өвчний халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан нийслэлийн дүүргүүдийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж эхэлжээ. Цар тахлын хөл хорионы үеэр хүүхдүүдийн дархлаа суларснаас томуу, томуу төст өвчнөөр өвдөх нь их байгаа талаар эмнэлгийн ажилтнууд ярьж байна. Тодруулбал, томуу, томуу төст өвчний хүндрэл бага насны хүүхдүүд, тэр дундаа 0-1 насны хүүхдүүдийн дунд их байгаа ажээ. Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд 294 хүүхэд томуу томуу төст өвчнөөр өвдөн хэвтэн эмчлүүлж байгаагийн 91 нь нэг хүртэлх насныхан байгаа аж.

Томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаа энэ үед эцэг, эхчүүд гэр орондоо байнга чийгтэй цэвэрлэгээ хийж, агаар оруулж байх, хүүхдүүддээ шим тэжээлтэй хоол өгч, дархлааг нь дэмжих шаардлагатай гэдгийг эмч нар анхааруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...