Saturday, October 10, 2026

МАН-ын Удирдах зөвлөлөөс Б.Бат-Эрдэнийг БОАЖ-ын сайдад нэр дэвшүүлэхийг дэмжжээ

Date:

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас БОАЖ-ын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн дарга Д.Ганболд нарыг чөлөөлсөн. БОАЖ-ын сайдын албан тушаалд ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг томилохыг МАН-ын Удирдах зөвлөл дэмжжээ. Ерөнхий сайд БОАЖ-ын сайд томилох асуудлыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөх үлдэж байна.

Б.Бат-Эрдэнэ нь МАН-ын НАМЗХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, “JCI” Олон улсын байгууллагад ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Шадар сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. 2015 онд МХЕГ-ын дэд даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож байжээ. Харин 2018 онд ЗГХЭГ-ын дэд даргаар ажилласан. Тэрбээр 1999 онд “Улаанбаатар” их сургуулийг түүх судлаач мэргэжлээр төгссөн. Мөн БНСУ-ын “Корейн Айр” компанийн дэргэдэх академийг агаарын тээврийн мэргэжилтнээр төгссөн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...