Thursday, October 8, 2026

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ирэх сарын башёд их аваргын болзол сонсоно

Date:

Японы мэргэжлийн сүмогийн долдугаар сарын тэмцээн Нагоя башёгийн оноолт буюу банзүкэ гарчээ. Ирэх сард сүмогийн дээд зиндаанд зүүн жигүүрийг их аварга Хакүхо М.Даваажаргал тэргүүлэн барилдана. Их аварга Какүрюү М.Ананд зодог тайлснаар сүмогийн дээд зиндаанд ганц их аварга барилдаж байгаа юм.

Өнгөрсөн тавдугаар сарын башёд түрүүлсэн озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ их аварга Хакүхогийн араас зүүн жигүүрийн хоёрт эрэмбэлэгдэн озэки цолтнуудаа манлайлан барилдахаар болжээ. Тэрүнофүжигийн хувьд ирэх сарын башёд түрүүлбэл их аварга цолны болзол сонсох нь тодорхой болоод байгаа юм. Тэдний араас Ичиножо А.Ичинноров маэгаширагийн баруун жигүүрийн хоёрт эрэмбэлэгдсэн байна. Хоошорюү С.Бямбасүрэн маэгаширагийн баруун жигүүрийн тавд, Кирибаяма Б.Лхагвасүрэн маэгаширагийн баруун жигүүрийн зургаад, Чоёошима Г.Мөнхсайхан маэгашигийн баруун жигүүрийн долоод, Тамаваши Б.Мөнх-Оргил маэгаширагийн зүүн жигүүрийн аравт тус тус эрэмбэлэгджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...