Friday, May 29, 2026

Гадаад дахь монголчууд саналаа өгч эхэллээ

Date:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн гадаадад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдээссанал авах ажиллагааг тавдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд явуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Монгол Улсаас гадаадын 30 улсад суугаа 45 дипломат төлөөлөгчийн газрын байранд тухайн улсын орон нутгийн цагаар 07:00-22:00 цагт санал хураалтыг зохион байгуулах юм.  

Гадаад улсад байгаа нийт 7394 сонгогч саналаа өгөхөөр хуульд заасан хугацаанд бүртгүүлжээ. Австрали улс дахь монгол иргэд цагийн бүсчлэлээр хамгийн түрүүнд саналаа өгч эхэлсэн бөгөөд саналаа өгөхөөр 767 сонгогч бүртгүүлснээс Канберра хотод 14.00 цагийн байдлаар 443 сонгогч буюу саналаа өгөхөөр бүртгүүлсэн сонгогчдын 57,7 хувь саналаа өгчээ. Осака хотод 13:30 цагийн байдлаар 48 хүн саналаа өгч ирц 37.5 хувьтай байна. БНСУ-ын Пусан хотод 12 цагийн байдлаар 19 сонгогч буюу 12.3 хувь саналаа өгөөд байна. ОХУ-ын Улаан-Үд хотод 12:00 цагийн байдлаар 26 хүн саналаа өгчээ. ОХУ-ын Эрхүү хотод 12 цагийн байдлаар 14 хүн саналаа өгч ирц 31.1 хувьтай, Вьетнамын Ханой хотод 11.25 цагийн байдлаар 21 иргэн саналаа өгч 77.78 хувьтай байна. Сингапур дахь салбар комисст 12.00 цагийн байдлаар 13 хүн санал өгсөн бөгөөд сонгогчийн ирц 20 хувьтай байна. Шанхай дахь салбар комиссын 12 цагийн ирц 36 хувьтай байна. Ийнхүү Канберра, Токио, Сөүл, Эрхүү, Дели, Нур-Султан, Бишкек хот гэх мэтчилэн цагийн бүсчлэлээрээ санал авах ажиллагаа эхлэн сонгогчид саналаа өгсөөр байна.  Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажиллагаа үргэлжилж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Түлш, эрчим хүчний хараат...

Хонины гүзээ, сархинаг, дэлүүгээр Монголын уламжлалт тан бэлтгэн зах зээлд нийлүүлж байна

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Хангайн бүсийн Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл...

Мал эмнэлгийн салбарын тулгамдсан асуудлуудыг бүрэн зургаар харж, цогцоор нь шийднэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат хөдөө...

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг “Хүүхэд хөгжлийн ордон” болголоо

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан болж байна. Тус...