Wednesday, October 7, 2026

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг ганцаар тэргүүлж эхэллээ

Date:

Японы мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын башё Токио хотноо дөрөв дэх өдрөө үргэлжиллээ. Өнөөдрийн барилдаан озэки цолоо эргүүлэн аваад буй Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн ялалтаар өндөрлөв. Тэрбээр зүүн жигүүрийн комүсүби Митакэүмиг давснаар ёрикири мэхээр төвөггүйхэн давж дөрвөн даваатайгаар тэмцээнийг ганцаар хошуучилж эхлэв. Түүний араас озэки Такакэйшо, Шодай тэргүүтэй 14 бөх гурван даваа, нэг унаатай нэхэж буй юм. Тэдний дунд маэгаширагийн зүүн жигүүрийн зургаад эрэмбэлэгдсэн Ичиножо А.Ичинноров, маэгаширагийн зүүн жигүүрийн 10-аас босож барилдаж буй Тамаваши Б.Мөнх-Оргил нар буй юм.

Дээд зиндаанд барилдаж буй монгол сүмочдоос Хоошорюү С.Бямбасүрэн, Кирибаяма Б.Лхагвасүрэн нар өнөөдөр хоорондоо оноолт тааран барилдаж Кирибаяма давжээ. Ингэснээр тэд хэн хэн нь нэг даваа, гурван унаатай болоод буй юм. Харин Чиёошома Г.Мөнхсайхан өнөөдөр учраагаа давснаар даваа, унаа тэнцүү болоодп байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...