Saturday, November 21, 2026

Тээврийн хэрэгслийн хяналтын үзлэгийн цэгүүд ажиллаж эхэлжээ

Date:

Хатуу хөл хориог цуцалж, бүх нийтийн бэлэн байдлаас бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан өнөөдрөөс төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг шат дараатай нээж буй. Тээврийн хэрэгслийн хяналт, үзлэгийн төвүүд өнөөдрөөс үйл ажиллагаагаа хэвийн явуулж, авто тээврийн үзлэг, оношилгоог хийж эхэлжээ. Тээврийн хэрэгсэл эзэмшигчид УОК-ын гаргасан шийдвэрийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин, техникийн хяналтын үзлэгтээ идэвхтэй хамрагдахыг Авто тээврийн үндэсний төвөөс уриалж байна.
Нийслэлийн хэмжээнд ажиллаж байгаа салбарууд:
-Баянгол техникийн хяналтын үзлэгийн төв
-Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төв
-Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төв
Үнийн тариф: 
-Суудлын машин 22.000 ₮
-Ачаа, Автобус, Механизм 33.000 ₮
-Мотоцикл, Чиргүүл 11.000 ₮
Цагийн хуваарь: 
Ажлын өдрүүдэд 08.30-20:30
Бямба, Ням 09:00-19:00

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас нь...

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн тэргүүн рүү чиглэсэн...

Хөрөнгө хураах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд хийсэн...

Эгийн голын УЦС төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьчилсан дүгнэлт гарчээ

Монгол, Оросын эрдэмтдийн хамтарсан судалгаагаар Эгийн голын усан цахилгаан...