Thursday, June 11, 2026

Сургууль, цэцэрлэгийн царцсан барилгыг үргэлжлүүлэн барина

Date:

Нийслэлийн хэмжээнд 16 байршилд сургууль, цэцэрлэгийн барилга концессын гэрээ, хөрөнгө оруулалтын ажил зогссон, хөрөнгө оруулалт хийгдсэн ч барилгын ажил гацсан зэрэг шалтгаанаар царцсан байдалтай байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо “Шинэ өргөө” хотхон, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 5, 19 дүгээр хороодод ажиллалаа.

Тухайлбал, Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо “Шинэ өргөө” хотхонд концессын гэрээгээр барих сургуулийн барилга 2019 оноос хойш гацсан байна. Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо нь 2000 өрхтэй, 0-6 насны 500 гаруй хүүхэдтэй боловч улсын цэцэрлэггүй. Тус хорооны хүүхдүүд цэцэрлэгт хамрагдахын тулд ойролцоох хороог зорих, эсвэл хувийн цэцэрлэгт хамрагдах сонголттой нүүр тулдаг.  

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд 240 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн барилга 90 хувьтай баригдсан ч 2020 оноос хойш зогсонги байдалд оржээ. Тус барилгыг 2021 онд барьж дуусна гэдгийг Нийслэлийн Боловсролын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Энхтөр хэллээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн ухаад орхисон нүх, дутуу барилгаас болж хүүхдүүд бэртэж гэмтэх тохиолдол гарч байгааг анхаарч, тус барилгуудын ажлыг үргэлжлүүлэх чиглэл өгсөн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагчаар “Эн Эф Си” компани шалгарчээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр...

БНХАУ Япон улс руу гаргах газрын ховор элементийн экспортоо 80 хувиар бууруулжээ

Япон Улс, БНХАУ-ын харилцаа муудсантай холбоотойгоор 3, 4 дүгээр...

Умард Солонгос дахь Хятадын ашиг сонирхол

БНХАУ-ын дарга Ши Жиньпинь БНАСАУ-д төрийн айлчлал хийж, 06...