Sunday, August 2, 2026

Грек улс сөрөг хариуцлагатай жуулчдыг хүлээн авахаа зарлажээ

Date:

Америкчууд “COVID-19”-ийн эсрэг вакцинаа бүрэн хийлгэсэн тохиолдолд Европын холбооны орнууд руу аялах эрхтэй болно. Гэхдээ жуулчдад хязгаарлалт тогтоох эсэх нь тархвар судлалын нөхцөлөөс хамаарах аж. Европын орнууд аялал жуулчлалын үйл ажиллагаагаа жил гаруй хугацаанд хязгаарласан. Мөн өнгөрсөн нэгдүгээр сард гадаадын зочдод өгөх зөвлөмжөө чангатгасан бөгөөд гишүүн орнууд тусдаа дотоод журам баталжээ.

Аялал жуулчлалаас орлого олдог орнууд хязгаарлалтын журмаа зөөлрүүлэх болсон. Жишээлбэл, Грек улс сөрөг хариуцлагатай жуулчдыг хүлээн авахаа зарласан юм. Италид ресторан, уушийн газар, кино театр, концертын танхимууд хэвийн ажиллаж эхэлсэн. Францад сургууль, Бельгид үсчин, барааны дэлгүүрүүд үүдээ нээжээ. Брюсселиэс өрх тусгаарласан Их Британи аялал жуулчлалын салбараа ирэх сарын 17-нд нээнэ.

Вакцинжуулалтын хөтөлбөр АНУ, Их Британид хурдацтай өрнөж байгаа бөгөөд насанд хүрсэн хүн амынхаа 70 хувийг ирэх долоодугаар сар гэхэд дархлаажуулна. Европын улсууд вакцины цахим гэрчилгээг боловсруулж эхэлжээ. Гэхдээ цар тахлын түгшүүр аялал жуулчлалд нөлөөлсөөр байна. Испанийн Памплона хотын захирагч жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Санфермин” наадам, бухын тулааныг хоёр дахь жилдээ цуцалсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлууллаа

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг 2026 оны...

Үерийн эрсдэлд өртсөн иргэдийг аюулгүй бүсэд шилжүүллээ

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үерийн эрсдэлд өртсөн иргэдийг...

Б.Пүрэвдагва: Хулгайн сэдлээр, зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн С.Зоригийн хөшөөг өнөөдрийн дотор буцаан байрлуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва С.Зоригийн...

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ.

Боловсролын сайдын 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн...