Saturday, June 13, 2026

18 ба түүнээс дээш насны бүх иргэнийг тавдугаар сарын 8-наас өмнө дархлаажуулалтад бүрэн хамруулна

Date:

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Коронавируст цар тахлын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар танилцуулжээ. 2021 оны дөрөвдүгээр сарын 27-ны 19.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 744,564 хүн (зорилтот бүлгийн 36 хувь) вакцины нэгдүгээр, 262,466 хүн хоёрдугаар тунд хамрагдаад байна. Нийслэлд 592,362 хүн нэгдүгээр тунд, 253,321 хүн хоёрдугаар тунд хамрагджээ.

Засгийн газраас нийслэлийн насанд хүрсэн иргэд буюу зорилтот бүлгийг Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хугацаанд вакцины нэгдүгээр тунд бүрэн хамруулж дуусгах үүргийг Улсын болон Нийслэлийн онцгой комисст өгсөн байна. Өөрөөр хэлбэл 2021 оны дөрөвдүгээр сарын 28-наас 2021 оны тавдугаар сарын 08-ныг дуустал нийслэлийн 18 ба түүнээс дээш насныхан буюу зорилтот бүлгийн 1.1 сая иргэнийг КОВИД-19-ын эсрэг вакцины нэгдүгээр тунд бүрэн хамруулах юм.

Дархлаажуулалтыг ачаалал, хүндрэл үүсгэхгүй зохион байгуулахыг Улсын болон Нийслэлийн онцгой комисст даалгажээ. Мөн иргэдийг дархлаажуулах үед халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байхыг анхааруулсан байна. Нэгдүгээр тунгаас гадна хоёрдугаар тундаа хамрагдах иргэдийг мөн хуваарийн дагуу давхар дархлаажуулна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Сайд Ц.Идэрбат “Шинэ Ховд” ҮТП-т үйл ажиллагаа явуулах үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй уулзлаа

🟢“ШИНЭ ХОВД” ҮТП-ИЙН ДЭД БҮТЦИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ УЛСЫН ТӨСВӨӨР...

Бээжингийн Дүрслэх урлагийн академийн төгсөгчдийн үзэсгэлэн нээгджээ

БНХАУ-ын Бээжин хотын Дүрслэх урлагийн төв академийн төгсөгчдийн ээлжит...

Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагчаар “Эн Эф Си” компани шалгарчээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр...