Wednesday, October 7, 2026

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ озэки цолтой барилдаж эхэлнэ

Date:

Японы мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын башёгийн банзүкэ буюу эрэмбэ чансаа гарчээ. Ирэх сард макүүчи буюу дээд зиндааг их аварга Хакүхо М.Даваажаргал ганцаар тэргүүлнэ. Учир нь их аварга Какүрюү М.Ананд зодог тайлахаа мэдэгдээд байгаа юм.

Дээд зиндаанд барилдаж буй монгол бөхчүүдээс Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ озэки цолоо эргүүлэн авч, баруун жигүүрийн хоёроос босч барилдахаар болсон байна. Тэрбээр 2015 оны долдугаар сард озэки цол хүртэж байсан ч хүнд бэртлийн улмаас цолоо алдан, улмаар сүмогийн дороосоо хоёр дахь зиндаа хүртэл чансаа буурсан юм. Гэвч Тэрүнофүжи өнгөрсөн 2020 онд дээд зиндаанд эргэн дэвшиж, долдугаар сарын башёд түрүүлсэн юм. Мөн өнгөрсөн гуравдугаар сард озэки цолны болзолтойгоор барилдан түрүүлж, эзэн хааны цомыг гурав дахиа өргөөд байгаа билээ.

Ирэх сард Кирибаяма Б.Лхагвасүрэн маэгаширагийн зүүн жигүүрийн дөрөв, Хошорюү С.Бямбасүрэн маэгаширагийн зүүн жигүүрийн тавд, Ичиножо А.Ичинноров маэгаширагийн баруун жигүүрийн зургаад тус тус эрэмбэлэгджээ. Ийнхүү гурван монгол хүчтэн маэгаширагийн дээд хэсэгт хүч үзэх нь. Мөн Тамаваши Б.Мөнх-Оргил маэгаширагийн зүүн жигүүрийн 10, Чиёошома Г.Мөнхсайхан маэгаширагийн баруун жигүүрийн 11-ээс тус тус босч барилдахаар эрэмбэлэгджээ.

Жюүрёо зиндаанд Азүмарү С.Тодбилэг баруун жигүүрийн гуравт, Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар баруун жигүүрийн долоод, Миторюү Б.Төрболд баруун жигүүрийн 10, Дайшохо Ч.Шижирбаяр зүүн жигүүрийн 13-т тус тус эрэмбэлэгдсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...