Thursday, June 12, 2025

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг ор нэмж дэлгэх боломжтой гэлээ

Date:

Сонгинохайрхан дүүрэгт олон улсын стандартад нийцсэн 250 ортой, орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, дүүргийн иргэдэд оношлогоо, эмчилгээ үзүүлэх жишиг эмнэлэг ашиглалтад орсон. Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд Л.Энхболд нар эмнэлгийн бэлэн байдлыг шалгалаа.

Эмнэлэг амбулаторийн 27 кабинеттай, хэвтэн эмчлүүлэх долоон тасагтай, мэс засал, дурангийн хагалгаа, хими, туяа зэрэг эмчилгээ хийхээс гадна  дотор, хүүхэд, мэс засал, эх барих, эмэгтэйчүүд, шүд, мэдрэл, халдварт өвчний тусламж, үйлчилгээ үзүүлнэ. Мөн хүчилтөрөгчөөр хангах корпус  өвчин нь хүндэрсэн иргэдэд яаралтай тусламж үзүүлэх боломжтой юм. Дүүргийн нэгдсэн эмнэлэг хуучин байрандаа цар тахлаар өвчилсөн иргэдийг эмчлэх 100 ор дэлгэж, өнөөдөр 67 хүнийг хэвтүүлэн эмчилж байна. Цаашид шаардлагатай бол ор нэмж дэлгэх боломжтойг эмнэлгийн дарга Б.Галсанцэдэн хэллээ. Цаашид Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт жишиг эмнэлэг байгуулахаар төлөвлөж байгаа тухай Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлэв гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хүний зан үйлээр аюул заналхийллийг тарьж мэдэх сургалт болж байна

“ХҮНИЙ ЗАН ҮЙЛЭЭР АЮУЛ ЗАНАЛХИЙЛЛИЙГ ТАНЬЖ МЭДЭХ" СУРГАЛТ БОЛЖ...

Н.Булгамаа: Намын санхүүгийн тайланг анх удаа эмхэтгэл болгон олон нийтийн хяналтад оруулж байна

Сонгуулийн ерөнхий хорооны Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газрын...

Монголын буриадын төв холбооноос рэппер 113-т мэдэгдэл хүргүүлжээ

Төв цэнгэлдэх хүрээлэнд 2025 оны тавдугаар сарын 31-ний өдөр...

Монгол Улсын сонгуулийн автоматжуулсан системийн ашиглалт, туршлагын талаар илтгэл хэлэлцүүлжээ

Олон улсын сонгуулийн төв байгууллагуудын “Мэдээлэл, харилцаа холбооны технологи...