Monday, August 3, 2026

Мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна

Date:

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээлэлээр манай орны ихэнх гол, мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй байна. Гэхдээ гол мөрний дунд болон адгаар мөс аажмаар хайлж, харз, тошин үүсэх, мөс харлах, мөсөн дээгүүр ус урсах, мөс байрандаа хайлах зэрэг үзэгдэл ажиглагдаж мөс хэврэгшин нимгэрч байгаа юм.

Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын байгууллагаас онцгойлон анхааруулж байна. Мэргэжлийн байгууллагын энэ анхааруулга зөвлөмжийг үл ойшоож, гол мөрний мөсөн дээгүүр зорчсоноос амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулах тохиолдол гарсаар байна. Тухайлбал, урьд шөнө буюу дөрөвдүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө Хэнтий аймгийн таван иргэн Хэрлэн гол дээгүүр явган гарч байгаад цөмөрч, гурав нь хөл алдан живж байхад нь Онцгой байдлын албан хаагчид амийг нь аварчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлууллаа

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг 2026 оны...

Үерийн эрсдэлд өртсөн иргэдийг аюулгүй бүсэд шилжүүллээ

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үерийн эрсдэлд өртсөн иргэдийг...

Б.Пүрэвдагва: Хулгайн сэдлээр, зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн С.Зоригийн хөшөөг өнөөдрийн дотор буцаан байрлуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва С.Зоригийн...

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ.

Боловсролын сайдын 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн...