Monday, June 9, 2025

“Шилжин суурьшигчид-2021” гэрэл зургийн үзэсгэлэн, уралдааны шилдэг оролцогчдод шагнал гардууллаа

Date:

#Нүүх үү, Суух уу, Судалъя мэдээллийн аяны хүрээнд орон нутгаас хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнд оролцож буй иргэдийн амьдрал, бодит байдал, тулгамдаж буй асуудлыг гэрэл зургийн хальснаа буулгах мөн шилжилт хөдөлгөөнд судалгаатай, хариуцлагатай, мэдээлэлтэй хандахыг уриалах зорилго бүхий “Шилжин суурьшигчид-2021” гэрэл зургийн үзэсгэлэн, уралдааныг НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага, Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, “Цэгц медиа” групп хамтран цахимаар амжилттай зохион байгууулж өнөөдөр гэрэл зургийн уралдааны шилдэг оролцогчдод шагнал гардууллаа.

КОВИД-19 цар тахлын хөл хорионы үед уралдаан зарлагдсан ч гэрэл зурагчид идэвхтэй оролцож нийт 50 орчим гэрэл зурагчдын 200 гаруй бүтээл хүлээн авсанаас 33 гэрэл зурагчны 70 бүтээл цахим үзэсгэлэнд оролцсон байна.

“Шилжин суурьшигчид” гэрэл зургийн үзэсгэлэнгийн  шагналт байруудад:

1-р байр Гэрэл зурагчин Э. Есүнгэ

2-р байр Гэрэл зурагчин Ц. Мягмарсүрэн 

3-р байр Гэрэл зурагчин Ш. Гэрэлсайхан 

Тусгай байр Гэрэл зурагчин Д. Баттулга  

МГЗНХ-ны нэрэмжит шагнал:

1. Гэрэл зурагчин Б. Рэнцэндорж  

2. Гэрэл зурагчин А. Сэргэлэн 

3. Гэрэл зурагчин Г. Өнөболд нар тус тус шалгарсан байна.

Үзэсгэлэнгийн зураг бүр Монгол дахь дотоодын шилжилт хөдөлгөөнийөөр өөр өнцгийг харуулж чадсан гэдгийг зохион байгуулагчид онцоллоо. Цаашид “Шилжигн суурьшигчид” гэрэл зургийн үзэсгэлэн, уралдааныг хоёр жилд нэг удаа зохион байгууллахаар төлөвлөж байгаа юм байна.

Уралдааны шилдэг бүтээдүүдийг толилуулж байна.

1-р байр Гэрэл зурагчин Э. Есүнгэ
1-р байр Гэрэл зурагчин Э. Есүнгэ
2-р байр Гэрэл зурагчин Ц. Мягмарсүрэн
2-р байр Гэрэл зурагчин Ц. Мягмарсүрэн

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуульд 121 нэр дэвшигч өрсөлдөнө

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны...

Нөхөн сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ

Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны 6 дугаар сарын 7-ны...

BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулна

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн...

ИТХ-ын нөхөн сонгууль зургадугаар сарын 22-нд болно

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгууль...