Monday, June 9, 2025

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ гурав дахь удаагаа түрүүллээ

Date:

Японы мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын башё өндөрлөлөө. Энэ сарын башёд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 12 даваа, гурван унаатайгаар түрүүлж, гурав дахь удаагаа Японы эзэн хааны цомыг гардав.

Тэрбээр сүүлийн өдөр озэки Такакейшог давснаар ийнхүү ийнхүү түрүүлж, озэки цолоо эргүүлэн авахаар боллоо. Тэрбээр 2017 онд озэки цолд хүрсэн ч өвдөгний хүнд бэртлийн улмаас сайн барилдаж чадалгүй цолоо алдаж, улмаар сүмогийн доороосоо хоёр дахь зиндаа болох жониданд хүртэл чансаа буурсан юм. Гэвч тэрбээр өнгөрсөн оны долдугаар сард дээд зиндаанд эргэн барилдаж, түрүүлжээ.

Сүмогийн холбооны удирдлагуу түүнийг одоо барилдаж байгаа бөхчүүдээс их аварга цолонд хамгийн ойр бөх хэмээн үнэлсэн байна. Тэрүнофүжигийн сүүлийн гурван башёгийн нийт даваа 36 хүрч озэки цолны болзлыг хэдийнэ давуулан биелүүлсэн юм. Мэргэжлийн сүмогийн холбоо түүнд озэки цол олгох асуудлаар өнөөдөр хуралдах ажээ.

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ гуравдугаар сарын башёд түрүүлж, эзэн хааны цом гардсаныхаа дараа хэлсэн үгэндээ “Энэ сарын башёд би озэки цолоо эргүүлэн авах л зорилготой барилдсан болохоос түрүүлэх зорилго тавиагүй. Харин тэмцээний дундаас түрүүлэх тухай бодол гэнэт орж ирсэн” хэмээн ярьжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуульд 121 нэр дэвшигч өрсөлдөнө

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны...

Нөхөн сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ

Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны 6 дугаар сарын 7-ны...

BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулна

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн...

ИТХ-ын нөхөн сонгууль зургадугаар сарын 22-нд болно

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгууль...