Monday, April 7, 2025

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын сонгуульд оролцсон нам, эвслүүдийн төлөөллийг хүлээн авч уулзжээ

Date:

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцсон зарим нам, эвслийн төлөөллийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзжээ. Уулзалтад оролцсон нам, эвслүүд “Шударга сонгууль” нэртэй ажлын хэсэг байгуулсан гэдгээ, мөн УИХ-ын 2020 оны сонгуулийн үеэр гарсан хэд хэдэн хууль бус гэх үйлдлийг шүүх, прокурорын байгууллагаар шалгуулах хүсэлтээ танилцуулж, өргөдөл гомдлоо удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгчид гардуулна гэдгээ илэрхийлсэн байна.

Тэд мөн сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн гэх хэргүүдийг шалгахад өөрсдийн төлөөллийг оролцуулах хүсэлтээ хэлж, цаашид сонгуулийн хууль, тогтоомжийг нэр дэвшигч бүрт нэг гарааны, ижил тэгш байхаар батлах, мөрдөх хэрэгцээ шаардлагатай байгаа зэрэг асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцжээ. Тухайлбал, энэ удаагийн сонгуулийн дүнд, МАН-ыг оролцуулахгүйгээр нам, эвслүүд нийт сонгогчдын 54 хувийн санал авсан статистик гарсан.

Гэвч, сонгогчдын олонхын санал авсан нам эвслүүд УИХ-ын цөөнх болж, цөөнхийн суудал авсан нь олонх болж байгаа нь сонгуулийн систем, хууль тогтоомжийн тэгш бус байдлыг илэрхийлж байгаа гэлээ. Мөн энэ жишээ нь зарим нам эвслүүдийг нэгдэж, нягтарч, хамтран ажиллах ёстойг сануулсан хэрэг боллоо хэмээн санал нэгдсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцсон нам, эвслүүдийн өгч буй өргөдөл, гомдлыг хүлээн авч, танилцсаныхаа дараа хуулийн хүрээнд шийдвэрлэхээ илэрхийлжээ.

Уулзалтад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Та бидний эвслийн дарга Н.Энхбаяр, Шинэ эвслийн дэд дарга Ц.Баттуяа, Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч, Гэр хорооллын хөгжлийн намын дарга Б.Батсүх нарын хүмүүс оролцжээв

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Сүхбаатарын талбай дээр 3333 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

 А.Баяр: Зүрх сэтгэлээсээ эх орноо хөгжүүлнэ гэсэн үзэлтэй бодолтой,...

“20 минутын хот” Үндэсний хорооны IV хуралдаан боллоо

"20 минутын хот" Үндэсний хорооны ээлжит IV хуралдаан 2025...

Бээжингийн зүрхэн дэх эртний хот

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын төв цэг эртний барилга байгууламж,...

2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлалаа

2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах Засгийн газрын тогтоол...