Дуучин Ука буюу Д.Уламбаяр “Аавд” нэртэй шинэ уран бүтээлээ зургаадугаар сарын 30-ны мягмар гарагт 20:00 цагаас үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөжээ. Тэрээр энэ дуугаа Монголын бүх аавууддаа зориулж буй тухайгаа онцлон тэмдэглэсэн байна.
Д.Уламбаярыг “The Voice of Mongolia” шоуны хоёрдугаар улирлын шүүгчээр ажиллаж байх үед аав нь бурхны оронд одсон юм. Тэрээр энэ тухайгаа өөрийн албан ёсны цахим хаягт “Аав минь та амгалан нойрсдоо” гэсэн тайлбартай оруулж байв.
Үргэлж өвөрмөц өнгө төрх, шинэлэг уран бүтээлээрээ сонсогчдын сонорыг мялаадаг дуучин Укагийн аавынхаа гэгээн дурсгалд болон Монголын бүх аавуудад зориулж буй дуу цацагдахад дөрөв хоног үлджээ.
“Аавд” дууны бадгийн хэсгээс:
Авах гэж биш өгөх гэж амьдар аав нь тэгж чадаагүй
Амархан биш гэхдээ чи чадна аав нь хүрч амжаагүй
Өөрийнхөөрөө өөрчил дэлхийгээ….