Sunday, November 24, 2024

“Best University Opportunity Program-2020” хөтөлбөр онлайнаар зохион байгуулагдана

Date:

Америк дахь Монгол оюутны холбооноос (АМОХ) жил бүр зохион байгуулдаг “Best University Opportunity Program” хөтөлбөр “COVID-19” цар тахлын улмаас энэ оны зургаадугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 15-ны хооронд анх удаа онлайн хэлбэрээр зохион байгуулагдахаар болжээ.

Америк дахь Монгол оюутны холбоо 2011 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд одоогоор 600 гаруй гишүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Энэхүү ашгийн бус байгууллага нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Монголын залууст мэдлэг боловсрол олгохын төлөө олон үйл ажиллагаа хийж байгаагийн нэг нь “Best University Opportunity Program” юм. Өдгөө 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “BUOP” хөтөлбөрийн хүрээнд та бүхэн TOEFL, SAT шалгалттай холбоотой 11 хичээл болон АНУ-ын их сургуулиуд руу өргөдлөө хэрхэн явуулах талаарх хичээлүүдийг үзэх боломжтой.

“BUOP” хөтөлбөрийн энэ жилийн онцлогуудын нэг нь АНУ-ын их сургуулиудад заагддаг хичээлүүдийг тус улсад бакалавр, магистр болон докторын зэрэгт сурч буй оюутнууд заах болсон явдал юм. Хөтөлбөрийн бүртгэл зургаадугаар сарын 26-ны 23:59 минут хүртэл хүчинтэй байх тул залуус та бүхэн ЭНД даржамжиж бүртгүүлээрэй. 

Та бүхэн энэхүү хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол Фэйсбүүк хуудас болон вэбсайтаар нь зочлоорой. 

Эх сурвалж: АМОХ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...