Thursday, April 10, 2025

Улаанбаатараас Өндөрхаан, Мандалговь, Чойр орох авто замуудыг түр хаажээ

Date:

Хүчтэй аадар бороо орсны улмаас авто зам, замын байгууламжууд үерт автаж эвдэрсэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор УБ-Мандалговь, УБ-Өндөрхаан, УБ-Чойр чиглэлийн авто замын байгууламжийг өнөөдөр буюу 2020 оны зургаадугаар сарын 22-ны өдрийн 15 цаг хүртэл хүртэл түр хааж, авто тээврийн хөдөлгөөнийг зогсоогоод байна.
Дээрх чиглэлүүдэд зорчиж байсан 82 зорчигчдыг суурин газарт аюулгүй, тав тухтай байршуулах ажлыг “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ даатгалын байгууллагууд болон тээвэр зохицуулагч нартай хамтран зохион байгуулж байгаа ажээ. Мөн Чойр, Говьсүмбэр, Дорноговь, Замын-Үүд чиглэлд төмөр замын гарам эвдэрч галт тэрэгний хөдөлгөөн саатсан тул тус үйлдвэрийн газраас автобус гарган зорчигчдыг саадгүй тээвэрлэх ажлыг Зам, тээврийн хөгжлийн яам болон УБТЗ-тай хамтран зохион байгуулж байна хэмээн Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ц.Гантулга: Олигархижсан төрийг засаж залруулахын тулд ардчиллын төлөөх намууд нэгдэх хэрэгтэй

Ард түмнээс бодитой дэмжлэг авч, өөрийн үзэл баримтлал, үйл...

Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн талаар танилцууллаа

Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн явцыг Засгийн газрын хуралдаан...

Сангийн сайд Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй...