Monday, April 7, 2025

Германы мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрт коронавирусийн халдвар гарчээ

Date:

Дэлхий даяар коронавирусийн халдварын 131 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, цар тахлын халдвар авсан хүний тоо 8.4 сая, нас барсан хүний тоо 451 мянгад хүрчээ. Харин халдвар авсан ч бүрэн эдгэрсэн хүний тоо 4.4 саяд хүрсэн байна. Цар тахлын дэгдэлт харьцангуй тогтворжоод байсан Герман улсад 24 цагийн дотор халдварын 1797 шинэ тохиолдол бүртгэгдсэний 657 нь тус улсын баруун өмнөд хэсэгт орших махны үйлдвэрийн ажилтнуудаас илэрчээ. Түүнчлэн, Германы хойд Рейн-Вестфалия мужийн Готтерсло хотын мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрт сүүлийн үед коронавирусийн халдвар гарч, тухайн орон нутгийн цагаар 20-ны үдээс хойших байдлаар нийт 5800 ажилтанд шинжилгээ хийснээс 1029 хүнийх эерэг гарчээ. Тухайн нутгийн захиргааны мэдээлснээр, уг махны үйлдвэрт халдварын тохиолдол өмнө нь огт байгаагүй гэнэ. Халдвар махны үйлдвэрийн дотоодод тархаж, харин нутгийн иргэдийн дунд дэлгэрээгүй юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Сүхбаатарын талбай дээр 3333 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

 А.Баяр: Зүрх сэтгэлээсээ эх орноо хөгжүүлнэ гэсэн үзэлтэй бодолтой,...

“20 минутын хот” Үндэсний хорооны IV хуралдаан боллоо

"20 минутын хот" Үндэсний хорооны ээлжит IV хуралдаан 2025...

Бээжингийн зүрхэн дэх эртний хот

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын төв цэг эртний барилга байгууламж,...

2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлалаа

2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах Засгийн газрын тогтоол...