Sunday, November 24, 2024

Түүхий нүүрсний хэрэглээг зогсоосон нь шийдэмгий алхам байсан гэж олон улсын судлаачид дүгнэжээ

Date:

“Цэвэр агаартай хот” олон улсын эрдэм шинжилгээний хурал өчигдөр боллоо. Энэхүү хурлын гол зорилго нь нийслэл хотыг цэвэр агаартай, эрүүл аюулгүй орчинтой хот болгох, агаар, хөрсний бохирдлын эх үүсвэрийг судлан тогтоох, хүний эрүүл мэндэд учирч буй сөрөг нөлөөллийг бууруулах, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, хэрэгжүүлж буй асуудлыг хэлэлцэх, эрдэм шинжилгээний судалгаа, шинжлэх ухаанд суурилсан бодлого, хөтөлбөрийг боловсруулахад чиглэсэн зөвлөмж гаргахад чиглэсэн аж.

Тус хурлыг нийслэлийн ЗДТГ, Шинжлэх ухааны академи, АШУИСургуулийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль хамтран зохион байгуулсан байна. Хуралд дотоодын болон олон улсын 30 гаруй эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүлжээ.

Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдол  хариуцсан орлогч дарга Д.Мөнхжаргал “2019 онд бид агаарын бохирдлыг амжилттай даван тууллаа. Гэр хороолол нийт бохирдлын 80 хувийг бүрдүүлдэг. Агаар орчны бохирдлыг бууруулахын тулд сайжруулах түлшний үйлдвэрүүд байгуулан, түүхэн үр дүнд хүрлээ. Мөн зүүн бүсийн гэр хорооллын айлуудыг сайжруулсан түлшээр хангах, хоёр дахь үйлдвэрийг барьж байна. Түүхий нүүрсний хэрэглээг бодитоор бууруулан, цахилгаан хийн халаагуурыг хэрэглээнд нэвтрүүллээ. Цаашид хөрсний бохирдлыг бууруулах чиглэлд анхаарч ажиллах шаардлагатай байна. Эрдэмтэн судлаачдын санал санаачлагыг энэ хурлаар сонсож Нийслэлээс гаргах бодлогод тусгах гээд олон талын ач холбогдолтой. Гадны эрдэмтэн судлаачид түүхий нүүрсний хэрэглээг зогсоосон нь  шийдэмгий алхам байсан” хэмээн онцолжээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...