Saturday, November 23, 2024

Эмнэл зүйн ховор тохиолдлын үндэсний анхдугаар чуулган шилдгүүдээ тодрууллаа

Date:

Улсын нэгдүгээр төв эмнэлгээс энэ сарын 12-ны өдөр Эмнэл зүйн ховор тохиолдлын үндэсний анхдугаар чуулганыг цахимаар анх удаа улсын хэмжээнд зохион байгуулжээ. Тус чуулган нь Монгол Улсын эмнэлзүйн салбарт тохиолдсон ховор тохиолдол, түүний оношилгоо, эмчилгээний үр дүнг эмч нарт таниулах, харилцан туршлага солилцох, мэдлэг ур чадвараа хуваалцах, улмаар эмнэлзүйн ховор тохиолдлын санг бүрдүүлэх зорилготой байв. Чуулганы хуралд 56 ховор тохиолдолын илтгэл ирүүлснээс эхний шатанд шалгарсан 10 илтгэлийг хэлэлцүүлж, түүнээс шилдэг таван илтгэлийг шалгаруулж, мөнгөн урамшуулал олгожээ. Шилдэг илтгэлүүдээр эмнэлзүйн ховор тохиолдлын сан үүсэх, эмнэлгийн ажилчдад зориулсан сэтгүүл болгон хэвлүүлж эмч нар мэдээллээр хангагдах боломжтой болж байна гэдгээ нээлтийн үеэр УНТЭ-ийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан хэлжээ.

Шилдэгээр шалгарсан илтгэлүүдийг танилцуулъя.

I байр: Э.Цээпил, Д.Ичинноров, Ж.Сарантуяа нарын “Альфа1-антитрипсины дутгалдал оношлогдсон тохиолдол” илтгэл

II байр: Л.Бямбасүрэн, Э.Алтандөш, А.Уянга нарын “Вегенэрийн грануломатоз өвчний эмнэл зүйн тохиолдол” илтгэл

III байр: Ц.Ариунтунгалаг, Г.Баярмөнх, П.Булган нарын “Хоншоорын хөндийд ховор тохиолдох шваннома хавдрыг мэс заслын аргаар авч согогийг титан материалаар нөхөн сэргээсэн тохиолдол” итгэл

IV байр: А.Ундрах, О.Солонго, Б.Ариунхишиг нарын “Cutis laxa буюу үрчгэр арьсны хамшинж” илтгэл

V байр: Б.Мөнхтуяа, Б.Заяабат, П.Төгсжаргал нарын  “Хөхний цөмрөлтөт тубуляр өмөн” илтгэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...