Sunday, November 24, 2024

Ш.Цэрэндулам: Махны үнэ 20 мянган төгрөгт хүрсэн гэдэг ташаа мэдээлэл

Date:

Сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр үхрийн махны үнэ 20 мянган төгрөгт хүрсэн гэдэг мэдээлэл гарсан. Энэ талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндуламаас тодруулахад “Ийм мэдээлэл гарсан нь иргэдэд буруу ташаа ойлголт төрүүлж, “COVID-19” цар тахлын үед зах зээлийг сөргөөр удирдах эрсдэлтэй юм. Тиймээс бид өнөөдөр (өчигдөр) “Бөмбөгөр”, “Барс”, “Хүчит шонхор” худалдааны төв, “Миний дэлгүүр” сүлжээний супермаркетуудаар орж шалгахад ингэж өндөр үнэ тогтоосон газар алга. “Хүчит шонхор” худалдааны төвийн Дотоод хяналт шалгалтын албанаас манайд албан ёсоор тайлбар бичиг ирүүлсэн. Үүнд “Зарим сонин хэвлэлийнхэн манай захад авсан зургийг ашиглаж наана нь хуурамчаар үнэ тавьж, олон нийтийг төөрөгдүүлж, бухимдуулах явуулга хийж байж болзошгүй” гэдгийг онцолсон байсан” гэсэн тайлбарыг өгсөн юм. Мөн ШӨХТГ-аас долоо хоногт хоёр удаа махны үнийн судалгааг хийж, үнэ тарифт хяналт шалгалт явуулж байгаагаа ч хэллээ.

Энэ өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүдэд үхрийн махыг 14-15.5 мянга, хонины махыг 10-11.5 мянган төгрөгөөр худалдаалж байгаа аж. Гэвч тус газраас махны худалдаа эрхлэгчид болон зах, худалдааны төвийн хяналтын ажилтнуудтай уулзаж, нийгэм даяараа хүнд хэцүү нөхцөлд байгаа энэ үед махны үнийг хөөрөгдөж нэмэхгүй байх, үндэслэлгүйгээр үнийг нэмбэл хариуцлага тооцох талаар сануулж анхааруулах, зөвлөмж өгөх зэргээр ажиллаж байгааг албаны эх сурвалж хэлж байлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...