Monday, April 7, 2025

ОУВС-аас 99 сая ам.долларын санхүүжилт Монгол Улсын дансанд оржээ

Date:

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед Олон улсын валютын сангаас гишүүн улс орнууддаа үзүүлж буй санхүүжилттэй холбоотойгоор манай улсад хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг өөрчлөх шийдэлд хүрсэн. Ийнхүү түргэвчилсэн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжиж эхлэх бөгөөд манай улсад 99 сая ам.долларын санхүүжилт орж ирнэ гэж Монголбанкны мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа өнгөрсөн сард мэдээлж байв. 

Тэгвэл энэ санхүүжилт Монгол Улсын дансанд орсон талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Засгийн газрын ХМХХ-ийн дарга Ц.Ганзориг нар твиттэр хуудсандаа мэдээлжээ. Тухайлбал, Засгийн газрын ХМХХ-ийн дарга Ц.Ганзориг,

“ОУВС-ийн захирал Кристалина Георгиева “Монгол Улс Covid-19-өөс хамгаалах чиглэлд шуурхай арга хэмжээ авсан нь олон хүний амь насыг эрсдэлд оруулахаас хамгаалсан. ОУВС-гаас олгож буй 99 сая долларын санхүүжилт нь дээрх арга хэмжээнүүдээ үргэлжлүүлж, эдийн засгаа тэтгэхэд тус нэмэр болно” хэмээн мэдээлснийг фэйсбүүк хуудастаа хуваалцжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Сүхбаатарын талбай дээр 3333 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

 А.Баяр: Зүрх сэтгэлээсээ эх орноо хөгжүүлнэ гэсэн үзэлтэй бодолтой,...

“20 минутын хот” Үндэсний хорооны IV хуралдаан боллоо

"20 минутын хот" Үндэсний хорооны ээлжит IV хуралдаан 2025...

Бээжингийн зүрхэн дэх эртний хот

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын төв цэг эртний барилга байгууламж,...

2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлалаа

2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах Засгийн газрын тогтоол...