Friday, November 22, 2024

Австралиас ирэх иргэдээ хүлээн авахад бэлэн болжээ

Date:

Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу иргэдээ авчрахаар Австрали ниссэн Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцыг хүлээж авахад бэлэн болжээ. Нэг талдаа 10 мянга 100 орчим км зам туулах “МИАТ” компанийн нисэх багийн бүрэлдэхүүнийг Ж.Доржнамжил ахалж байна. Энэ удаагийн нислэг Австрали тив рүү хийсэн анхны шууд нислэг гэдгээрээ манай улсын иргэний агаарын тээврийн салбар болон хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны түүхэнд бичигдэн үлдэх нь.

Улсын онцгой комиссын Шуурхай штаб, штабын бүрэлдэхүүнд багтсан нэр бүхий яам, агентлаг, байгууллагын ажилтнууд болон иргэдийг угтаж авах эрүүл мэнд, онцгой, мэргэжлийн хяналт, нисэх, хил, гааль, цагдаа, тусгаарлах байранд хүргэх автобус компани, жолооч, тусгаарлах байрны хамт олон зэрэг бүх бэлтгэлээ бүрэн хангасан байна. Австралиас ирсэн иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Амар”, “Баянбайгаль”, “Баянхангай” буудал, сувилалд тусгаарлах юм байна.

Иргэд маань тусгаарлах байранд байхдаа эрүүл ахуй, халдвар хамгааллын дүрмээ сайн мөрдөж, эмч, мэргэжлийн байгууллагын хүмүүсийн заавар, зөвлөмжийг дагах нь л чухал гэдгийг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...